Амьдрал маань хэтэрхий нэгэн хэвийн болохоор дэлгэрэнгүй дүрслэхэд хэцүү юм.
Гэвч надад уйтгартай санагддаггүй. Амьдрал маань амар байсангүй гэж хэлье гэхэд тийм биш, амьдралын маань өдөр бүр туйлын гайхамшигтай сайхан өнгөрчээ гэмээр санагддаг ч өрөөл бусдын нүдээр харахад надад илүү зүйл, гайхаж бахадмаар юм ширхэг ч байхгүй байхыг бодоход би туйлын идеалист хүн бололтой. Тэнгэр бурханаас өгч буй хүчийг юунд зориулахаа мэдэхгүй, хянаж тогтоон барих нь үнэхээр амар биш байдаг учир эргэн тойронд маань хөдөлгөөн бага, нам нүм байх шаардлагатай байдаг байж болох юм. Тийм үед л хүч чадал хуримтлагдаж, байгаа нь мэдрэгддэг. Унтаж идэх, зүгээр суух, хайрлаж дурлах гэх мэт амьдралын бүх таатай бүхнийг амсаж эдлэх хэрэгтэй, түүний зэрэгцээ эдгээрт хөтлөгдөхгүй байх хэрэгтэй. Энэ бүхнийг хийж байхдаа гол санаа бодол ноёрхлоо хадгалж, тархинд хөдөлгөөнөө үргэлжлүүлсээр байх нь цорын ганц мөнхийн агуу хэрэгцээ юм.
Хийх шаардлагатай юм зөндөө их ч өөрийгөө бүрэн эзэмдэх нь ховор юм. Зорилготой, хичээл зүтгэлтэй, нягт нямбай, хичээнгүй хүүхэд байсан бага наснаасаа ч хавьгүй дор орсон гэмээр. Юу ингэж их нөлөөлснийг, нөлөөлсөөр байгааг мэдэх юм алга. Хүчирхэг ,шинжлэх ухаанч, дайчин оюун ухаанаас бүрмөсөн ангид амьдарч байна. Нэрээ хичээх, нэрэлхүү зан , хүсэл мөрөөдөл, шунал тэмүүллийн аль аль нь алга, юу нь тодорхойгүй боловч гандаж буурахгүй итгэл найдвараар "идеалист " амьдарч байна. Бараг фаталист гэж болохоор. Хойрго, амарлангуй энэ байдалдаа санаа зовж байгаа ч юм алга, түгшүүр төрмөөр энэ байдалтайгаа эвлэрэнгүй амьдарсаар.
...Юунд ч үл захирагдмаар дэндүү чөлөөтэй байдал, атар, омголон зан, төрөлхийн хурц , дайчин чанар, агуу их хүсэл тэмүүлэл, гялалзсан сэргэлэн нүдний харц хэзээ хаана гээгдэж, ямар ч цог золбоогүй нүд, хязгааргүй уйтгартай, хүлцэнгүй, ноомой доогуур ийм харцанд хэзээ баглагдаж хүлүүлснээ ч мэдэхгүй ээ.