Хуучин Шинэкоов буюу Nana-гийн болооог

Эхлэл хуудас - Миний тухай - Бичлэгийн архив - Найзууд - Зургийн цомог

Random thoughts

Бичсэн: 2006-11-20 -ний єдрий 18:27 - Сэтгэгдэл бичих

Ойрдоо тийм гээд хэлчих аргагүй өдрүүд үргэлжилсээр өчигдөр бүр хачин гэхэд дэндүү хачин өдөр болж өнгөрөв. Арай муугаар хэлмээр байвч бодвол муухай өдөр гэж байдаггүйм байгаа биз, тэгж чадсангүй. Иймэрхүү өдөр энэ хорвоод бас байдаг л байх нь. Үүнээс ч хүртэл ямар нэг сайн тал заавал гарна биз гээ л хаа нэгтэйгээс ямрыг нь тодорхойлж хэлж чадахгүй нэг төрлийн итгэл тасрахгүй голтогоноод л...
Ядаж байхад хааяа орж гардаг блогууд сэтгэл сэргээх нь бүү хэл адилхан асуудалтай байна аа гээл өөдөөс тохуурхаж энэ тэр...
...Хэн нэг хүний 3 хоногт ойлгосон зүйлийг 3 сар болоход ойлгох гээ л ядаж цөхөө л байжийхиймда. Хугацаа алдлаа гэж бодох нь их инээдтэй хэрэг байх сан, яах гэж, юунд хүрэх гэж яарч хугацаа алдсан гэж бодох ёстой юм бэ? Амьдрал нэгэн хэвийн байна гэж ч юу байхав...ямар нэг өөрчлөлтийн дохио алсаас шаналгаастай.
Магадгүй хийх ёстой зүйлээсээ дэндүү удаан зугатаагаад , хойш тавиад байгаан болов уу? Хуучнаас үхэн хатан зууралдаад байгаа ч юм уу? Заа, ёстой мэдэх юм алга. Юу ч мэддэггүй маань л сайхан юм дөө, нээрээ хүмүүс миний юм мэддэггүйг гайхаа л байдгийн, надад юм мэддэггүй маань таалагддаг. Би гэдэг хүн ахуй амьдралын жижиг сажиг зүйлээс эхлээд,нийгэм, хөгжил, , уран зохиол, дуу хөгжим, эдийн засаг , улс төр, урлаг соёл, шинжлэх ухааны аль ч салбарын талаар үзсэн харсан, сонссон мэдсэн юмаар хүүхдээс доор , хүмүүс харь гаригаас ирсийм үү л гээ л . Тэглээ гээд би хүний тооноос хасагдчихгүй, нийгмээс хөөгдчихгүй нь ойлгомжтой, захын нэг хүүхэд мэддэг зүйлийг ч мэддэггүйгээсээ би ичдэг ч үгүй, би ямар нэвтэрхий толь биш, тэглээ гээд сонирхолгүй, ухаан муутай гэж бодоцгоож байвал тэр л биз, би өөртөө, өөртөө байдаг бүх зан чанартаа , өөрийнхөө бодол санаа, сэтгэл зүрхэндээ хайртай, би өөртөө яг л байгаагаараа маааш их таалагддаг. Хайрлаж дурлахдаа ч хүний бодол санаанд, чин үнэн хүсэл эрмэлзэлд дурладаг, хэн нэгэн хүнээс юу ч асуухгүй байгаа бол чин сэтгэлээсээ сонирхож байгаа минь тэр. Бусдын ямар мэргэжил, ажил, боловсролтой, ямар цаг зүүдэг, нийгэмд , хүмүүсийн дунд тэр хэн бэ гэдгийг нь мэдэхийг хүсдэггүй. Хүн нэг ч хаяг шошгогүй, зүүлт чимэггүй өөрөөрөө байхдаа хэн бэ гэдэг нь надад сонин бас сайхан санагддаг. Би дипломоор тооцогдох боловсролд ач холбогдол өгдөггүй, эрчүүдийн өлөн харцанд өртөж, өмдний тэлээнд дүүжлэгдэж явсангүй, өмч хөрөнгөнд ч татагдаж байсангүй, хүн төрөлх мөнчанарынхаа хувьд хэр боловсорсон нь л надад сонин сайхан байдаг, нийгэмд нийтээрээ хүлээн зөвшөөрч бахархдаг өндөр боловсрол гээч юмаар би бахаддаг ч үгүй, сэтгэл хөдөлдөг ч үгүй. Тийм болохоор хүн гээч амьтанд байгалиас заяагаагүй нэмэгдэл чимгүүдгүйгээр нь харахсаан гэж хүсдэг, тийм ч учраас надад асуулт асуух хэрэг гардаг ч үгүй.
Бусад хүмүүс надтай санаа нийлэхгүй байж болно, бодоод үзэхэд амьдрал гэдэг сурах процессоос өөр юу ч биш . Алхам тутамдаа л сурч байна, би цээжилдэггүй, бүртгэл хийдэггүй, зүгээр л боддог,бодож ухаардаг, өөрөө өөртэйгээ, өөрийнхөө бодол санаатайгаа л хамт амьдардаг, энэнээс өөр юу хүсэх хэрэгтэй юм бэ, би үүнийг ойлгодоггүй, хүнд их олон зүйл хэрэгтэй байдаг эсэхийг ойлгодоггүй...
...Ойлгодоггүй гэснээс дутуу байгаа аз жаргалыг чинь дүүрэн болгий , би чамайг жаргалтай амьдруулий, бүх юм сайхан болно гэх мэтийн кинон дээр л үлдмээр ийм амлалтуудыг би бас ойлгодоггүй, ийм амлалт надад аймшигтай, үүрэх аргагүй хариуцлага шиг санагддаг. Ихэнх хүмүүс өөрөө өөрийгөө аз жаргалтай байлгаж чаддаггүй байж бусдыг яаж жаргаах вэ? Нээрээ чадахийм уу? Өөртэйгээ байж чаддаг хүн хил хязгаарын талаар арай илүү ойлголттойгоороо ядаж л бусдад арай бага төвөг удах байх. Амлалтгүй амьдарлаа гээд амлаагүйгээс дутуу жаргаах нь юу л бол? Анх үг байсан гэдэг, тэгвэл оргилсон сэтгэлийн хөөрлөөрөө ам алдаж, хариуцлагагүй хэлсэн үг их төлөөс шаардаж өр болон үлддэг биз ээ. Анх үг байсан, үг бол бурхан, бурхан бол үг гэж. Хэзээ нэгэн цагт амалсан учраас л ямар нэг зүйлийг тэвчээ л үргэлжлүүлсээр байгаа бол бас л гуниг зовлон, торонд орсон болжмор, аквариум дахь загас. Анх үг байсан гэдэг энэ үг өөрөө энэ хамгийн өргөн, агуу их утга санааг агуулсан байх юм.
Мартаж санаснаас нэг удаа аймаар амлачхаад дараа нь цочсий шүү бүүр, нээрээ сэтгэлийн хөөрлөөр үг хэлж дараа нь үг маань биелэлээ олчих гээл ... би гэдэг хүн тэгээ л ухамсаргүй оршоо л, урсаа л... хашрахчгүйм дөө, тийм болохоороо ч юм уу, ерөөлөөрөө ч тэр юм уу сурч ч дуускүйм... амьдрал хэвийн үргэлжилсээр гэдэг л хамгийн үнэн бололтой.

<< Ємнєх хуудас :: Дараагийн хуудас >>

free nextel ringtonemonophonic-ringtonemotorola polyphonic ringtonefree verizon audio ringtonecall on me ringtonecellular download one ringtonehindi movie ringtones freeringtone ukbarrington park dermatologyfree keypress ringtones for motorola v60i



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax