Хуучин Шинэкоов буюу Nana-гийн болооог

Эхлэл хуудас - Миний тухай - Бичлэгийн архив - Найзууд - Зургийн цомог

Сэтгэл санааны хэвийн бус байдал буюу шоппинг

Бичсэн: 2006-11-20 -ний єдрий 17:38 - Сэтгэгдэл бичих

 

-Hobby? гэхээр
- Shopping гэж хариулдаг нөхөд нэлээд байдаг,ялангуяа эмэгтэйчүүд. Сүүлийн үед шопинг хийх хообитой болсон эрэгтэйчүүдийн тоо бас өсөөд байгаа.

Саяхан нэг хүнтэй буу халж байтал яг энэ тухай ярьж эхлэдэг байшд,эмэгтэйчүүд хөөрхийс л гэж байна, би ч нэг их жендерддсэндээ биш, үнэхээр бодит байдал тийм байгаа тул сүүлийн үед тийм хоббитой эрчүүд зөндөө бий болж байгааг мэдэгдэв,хэхэ. Нээрээ тийм байх шүү гэжийхым. Тэрний хувьд ахуйтай зууралдаад байгаа сэтгэлгээний талаар бодож байгаа бололтой. Түүнээс хойш шооппингийн тухай бодогдоо л байгаам. Өөрийнхөө шоппингдох хоббитой байсан үеэ цаг хугацааны мөчлөг болоод далд учир шалтгаанаар нь бодож үзэдгиймуу.
Оюутан байхад дэлгүүрдэх явдал миний хувьд ёстой өвчин болж хувирсан байв. Хийдэг ажил нь хичээл тарлаа, шууд дэлгүүр, орой дэлгүүр хаатал дэлгүүрдэж байгаам, өдөр тутам, мөн ч их цаг хугацааг үрсэн дээ. Тэр үед хэрдээ таарсан хөөрхөн стресс, дипресстэй байсан байгаам, би өөрөө хүсээгүй байхад найз залуу маань амьсгалах агаар, амьдрах орон зай дутагдтал хэт халамж анхаарлаар "дарамталдаг" байсан байгаам л д аа, эрх чөлөөний дууч шувуухай гэсэн цол гуншин өгвөл таарах над мэтийн өөрийнхөөрөө хүнд энэ нь дипресс үүсгэсэн бололтой.
Дараагийн үе шат нь сургууль төгсөөд шургаж унах шахтлаа ажилласан 3 жил байв. Оюун ухаан 1 секунд ч завгүй. Жилдээ хааяа нэг өдөр , тоотойхон амрах үед дэлгүүр хэсэх, айлд очихоор автуусанд суугаад явж байх , юм угааж байхдаа маш их амарсан болж байгаагаа мэдэрч байв. Угаасаа хэн нэг хүнээс хараат байх, амар хөнгөн амьдрах, бусдаар юмаа бэлдүүлэх сэтгэлгээ төрөлх мөнчанарт ор сураг байдаггүй хүний хувьд энэ амьдралыг өөрийн гараар цогцлуулахын төлөө амралт чөлөөгүй, хэд хэдэн давхар ажил хийж байлаа, одоо Хнннн... гэж өөрийгөө гайхаж буруутгаж болох ч тухайн үеийн нөхцөл байдлыг өнөө үеийн сэтгэлгээний түвшингээс шүүх гэж оролдох нь эмгэнэлтэй хэрэг,би юухан хээхэнд ч өөрийгөө буруутгах дургүй. Тэгээд ч би яг тэр үед л амрахын сайхныг мэдэрч ойлгосон билээ.Тэр үед дэлгүүр хэсэхэд оюун ухаан ноцтой ажиллахгүй, зүгээр л завтай чөлөөтэй явж байгаагаасаа кайф авдаг байв. Ажиллаж чаддаггүй хүн амарч чаддаггүй, амрахын гоо сайхныг мэдрэхгүй.
Жолооны курст сурч байхдаа дэлгүүр хэсч, шоопинг хийж стрээсээ гаргадаг гэж би ярьсан байгаам л даа, гэтэл нэг нөхөр "баян тарганаа зарлаж байна гэж ойлгосон бололтой... Надад хувцас хунар, алт мөнгө, үнэртэй ус эд хөрөнгө ярих , жаахан ч гэсэн бардамнах хүсэл төрөлхөөс огт байдаггүй,ер нь би хэзээ ч тэгж байгаагүй, тэр үед амьдрал нэг л санаж бодсонооc өөрөөр эргэлддэг болчихсон байв. Арван хэдэн жил бүх шатны сургуулийг тасралтгүй онц сурсан бүсгүй маань жолооны шалгалтадаа ч хүртэл 3 уначхаж байгаам чинь, бүх юм, бүх юм... нэг л хачин байлаа... Ингээд л бодоод үзсэн чинь шоопинг их хийж байсан үеүд маань цаанаа шалтгаантай байхийм.

Хөөрхийс, шоопинг хийж байгаа хүмүүсийг буруутгах хэрэггүй ээ.Тэд ямар нэг тайвшрал олж авах гээл, хамгийн гунигтай нь энэ шоопинг хүнд тухайн мөчид л тайтгарал өгдөг бөгөөд хэрэгцээнээс үүдсэн шоопинг биш тул худалдан авагчийн богино хугацааны сэтгэл ханамжийг өгөхөөс бус хэрэглэгчийн сэтгэл ханамжийн тухай мөрөөдөх ч хэрэггүй.
Сүүлдээ худалдан авагчийн тухайн үеийн сэтгэл ханамжийг ч мэдрэхээ болино доо.
Шоопинг нь нэг төрлийн өвчин гэж удахгүй зарлагдах гэж байгаа гэсээн.
Хийх юмгүй, уйдсан баян авгайчууд бол энэ төрлийн жинхэнэ өвчтөнүүд дээ. Цаад шалтгаан нь ч ямар ч маргаангүй, өөрсдийнх нь амьдралаас урган гарсан.
Эмэгтэйчүүд хувцас хунар, зүүлт чимэглэл, гоо сайхны барааг, эрчүүд техникийн төрлөөр шоопингддог байна. Эрчүүд шоопингддоггүй гэж боджийвол Элтон Жон 20 сарын дотор 60 сая еврог жижиг сажиг зүйлд үржээ.
Эд юмсын өмнө эмэгтэй, эрэгтэй шинж чанарын аль аль нь адилхан дэндүү сул дорой.
Шоопинг хийх хообийтой байгаа бол өөртөө итгэх итгэл дутагдаж байгаагийнх, сэтгэл санаа тэнцвэртэй биш байгаагийнх юм.
Жам ёсны дагуу зөв амьдарч байгаа бол , юу өмсөх, хаана амьдрах, хэн байх нь чухал биш байдаг бөгөөд тэгж чадахгүй байгаа бол хүн дутуу дундуур зүйлээ дүүргэх гэж л элдэв хиймэл юмнуудыг цуглуулж, энэ технократ амьдралаас ухаангүй зуурч дүүжлэгдэж, тэгсэн хирнээ аз жаргалгүй...

<< Ємнєх хуудас :: Дараагийн хуудас >>

free nextel ringtonemonophonic-ringtonemotorola polyphonic ringtonefree verizon audio ringtonecall on me ringtonecellular download one ringtonehindi movie ringtones freeringtone ukbarrington park dermatologyfree keypress ringtones for motorola v60i



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax