Өөрийгөө шүүмжлэх, муучлах нь харгис бас дорой хэрэг бөгөөд өөртөө энэрэнгүй хандаж, өөрийгөө зөвтгөдөг байх , бүр тэгж чадахгүй бол ядаж өөрийгөө уучилж байх нь илүү дээр санагддаг.
Амьдрал хүнд түүний өөртөө ханддагаас нь илүү зөөлөн хандаж, илүү их хайрладаг . Энэ миний хувьд их сонирхолтой парадигмийн шилжилт байлаа: Амьдрал хүнд хандана гэж юу байхав дээ. Хүний хувьд амьдрал гэдэг чинь бүхэлдээ тэр өөрөө шүү дээ. Хүн өөрөө зөөлөн хичээнгүй, итгэлтэй байх ёстой. Энэ зөөлөн хичээнгүй, итгэлтэй байх гэдэг маань амьдралаас хүнд хандах хандлага юм. Хэдийгээр "ёстой" гэсэн үг нь хүчилсэн, байх ёсгүй ойлголт мэт санагддаг ч ... Тийм дээ, энэ бол ганц миний тухай биш юм, бүх хүн адилхан байдаг.
Үхлээс айдаггүй хүний хувьд ч гэсэн үхэл ирэх мөч хамгийн аймшиг юм, учир нь хүн энэ туршлагыг энэ насандаа үзээгүй байдаг, магадгүй тийм учраас ч амьдралд хорогддоггүй, амьдралтай тэгтлээ зууралдахгүй тайван үхлээ хүлээж авч чадах хүний хувьд ч үхэл ирэх мөч түүний бодсон шиг амар биш ээ. Яг л үхэж байна даа гэж бодох үе надад олон тохиолдсон учраас би мэднэ, би амьдралд хэрээс хэтэрсэн их хайртай хүн биш. Гэсэн ч үхэл хүний хувьд хамгийн зөв зам байсан учраас л түүнд ийм зүйл тохиож байгаа хэрэг бус уу? Бидний хувьд сонгох боломжгүй нэг ч зүйл байдаггүй, төрөх, төрүүлэх аав ээжийгээ, хамгийн сүүлд нь үхэхээ ч сонгодог. Үхэх сэхэх гэдэг бол үнэхээр байгалийн шалгарал байдгийг би олон ойрхоны жишээн дээрээс харсан билээ. Тийм учраас хүн үхэх эсэхээ өөрөө сонгодог гэж би зоригтой хэлж чадна.
Бид тун өчүүхэн дорой байдаг тул бидний хийсэн үйлдэл, амссан догдлол,бодсон бодол, хэлсэн үг маань хавьгүй зөөлнөөр эргэж бидэнд тусдаг.Үүнийг хүн хүлээж авахдаа амьдрал хатуу, ширүүн гэж үздэг. Хүний амьдрал, оршихуйн гаднаас хүлээж авч байгаа зүйл, хандлага, хамаарах хамаарал нь зөвхөн өөрийнх нь хандлага ойж буцаж тусч байгаа хэрэг.. Хэрэв бид өөртөө хандахдаа тийм зөөлөн, тийм даруу, хүлцэнгүй, бас итгэлтэй байдаг сан бол амьдрал биш харин өөрөө өөртөө ямар их хатуу харгис хандаж байгаагаа мэдэх байсаан, рулийнхээ ард жолоон дээрээ унтаж яваагаа харах байсан. Хэн ч унтаагаараа жолоо барьж явахыг хүсэхгүй, үхлээс айдаггүй хүн ч хүртэл. Тэгээд амьдрал хатуу биш, амьдрал гэдэг ойлголт дотор өөрөөс нь өөр юу ч байхгүй гэдгийг ойлгох байсан. Ингэж ойлгох юм бол зөөлөн, хүлцэнгүй байх, итгэж найдах, хайрлахын гоо сайхныг мэдрэх байсан. Итгэл, хайр түүний хувьд хоол, ус агаар шиг чухал болохыг мэдрэх байсан. Үнэхээр хайр итгэл дутуу бол амьсгалах ч хэцүүг, хайр итгэл 2 түүний хамгийн чухал хэрэгцээ гэдгийг гарцаагүй мэдрэх байсан. Гаднаас авах биш, өөрөөс төрөх хайр, итгэл 2 хамгийн том хэрэгцээ чинь болжээ гэдгийг мэдрэх өдөр хүн бүрт хэзээ нэг цагт ирнэ. Энэ үнэхээр ходоод хоол нэхэхээс илүү аймшигтай нэхэл хатуу хэрэгцээ, бас хоол идээд цадсанаас илүү сайхан ханамжтай мэдрэмж учраас тэр цагт буцах зам үнэхээр байхгүй. Аргагүй ш дээ, унтаагаараа машин барина гэдэг төсөөлөгдөшгүй зүйл.