Хуучин Шинэкоов буюу Nana-гийн болооог

Эхлэл хуудас - Миний тухай - Бичлэгийн архив - Найзууд - Зургийн цомог

Хуруу дарам эрхэмүүдийн нэг нь та ч юм бил үү? гээл амжилтын ирээдүйтэй залууст хандаж... хэхэхэ

Бичсэн: 2006-11-20 -ний єдрий 17:34 - Сэтгэгдэл бичих

Компани гэснээс найз нөхдүүд намайг юугаа хийгээл компани сахиад суугаад байдгийн, ёстой ойлгохгүй байна энэ тэр гээл үргэлж хип хоопдчгийн. Тэдний бодлоор бол би төрийн байгууллага эсвэл төсөл дээр ажиллаж байх ёстой . Би тэднийг бас яагаад төрийн байгууллагад ажилладгийн бэ, компанид яагаад ажилладгүйм гээл хариуд нь асуучихдгийн, гэхдээ дотроо бол би ажиллаж үзээгүй болоод мэдэхгүй байгаа болохоос надад тавьдаг асуултаас нь л харжээ байхад тэднийг татдаг нэг юм төрд байна гэсэн гаргалгааг хийчээл байгаан. Нэг сонин парадигм байгаад байх шиг байгаан. Тэрийг нь олж хараагүй байгаа болохоор би одоохондоо төрийнхний татагдаад байдаг гол зүйл нь дээшээ дэвших, гадаадад сургуульд явах, бүүр дээшлээд 76-ийн нэг болж авах юм болов уу гэж бодогдоол төөрөлдөөд л байгаан. Бас чин сэтгэлээсээ түмэн олныхоо төлөө зүтгэдэг, тэрэндээ сэтгэл дүүрэн амьдарч явдаг хүн зон тэдний дотор байгаа биз ээ, миний мэдэхгүй зүйл даанч хязгааргүй шүү дээ.
Хүн зоны төлөө гэснээс хамгийн сайхан сайхан нөхдүүд улс төр, 76-ийн хообийтой болчихоор гэцүү л юм. Хэн ч байсан 76-ийн нэг болчихоороо гэгээн бүхнээ аажим аажим алдаж буг болох замдаа оржийгаамда.Тэнд ороод суучихвал хэн ч тэрхүү ёс бус хэв суртахуун-аас ангид байж чадахгүй, авилга авна, амин хувийн хадгаламж хөрөнгө хогшилоо нэмэгдүүлнэ, авгай нөхрүүд юм нэхнэ, найз нөхөд,хамаатан садан амьд бурхан буугаад ирсэн юм шиг л бөөн горьдлогын нүднүүд ширтээстэй, тэгээд л өөрийн эрх чөлөөгөөрөө зольж, дэнчин тавьж олсон нэр төр, байр суурь, алдар хүндлэл, нөлөөлөх чадвар, хангалуун байдал нь зольж гээсэн дотоод эрх чөлөөгүй байдлынх нь хэмжүүр болж байгаам. Үүнийг нь яг л дөрөвдөгч засаглалынхан аливааг хэвлэл мэдээллийнхээ бузар булай хэрэгслүүр болгон ашиглаж гутаан доромжилдогийнхоо хариуд дотоод эрх чөлөөнийхөө хяналт болсон - Хэвлэл мэдээллийн эрх чөлөө хэмээх гадаад эрх чөлөөг олж авдагтай зүйрлэмээр санагдаггийн. Хэтэрхий selfish хүн болохоороо их олон хүнд санаа зовоод яахав дээ, миний ойр дотны хайртай сайхан хүмүүс битгий тийшээ яваасай гэж бодмоор л байдгийн, хэхэхэ, хувь хүний шийдвэрт санаа зовдог байшт, их хадуурчийгаан байна. Гэхдээ хүн төрөлхтний түүхэн дэх ( Өө, тэнгэр минь, бичигч бээр хүн төрөлхтний түүхийг бүрэн судалж амжсан бололтой ) хамгийн агуу удирдагч Энэтхэгийн Махатма буюу Их багш Ганди шиг сэдэл тэмүүлэлтэй, хувийн сонирхолоо бүрэн намнаж чадсан улс төрчийн талаар би дахин олж сонсоогүй л байна. Мартаж санаснаас Бенжамин Франклин тийм агуу улс төрчид бас орно байх. Бусдыг нь би мэдэхгүй ээ, зөндөө байдаг байж болох юм. Тийм болчихоод улс төр лүү гүйвэл улс түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгийшдээ, бусад бүх тохиолдолд 1001 үзүүрт сэтгэлээр өөрөө эрх чөлөөгөө алдаж байгаам.Эхнэртээ хайртай эр бол авдаг л... гэдэг шиг өөртөө хайртай хүн бол бодох л...

Ардчилсан хувьсгал хийсэн хэдэн нөхөд тэр үедээ нэгэн үзүүрт сэтгэлээр харайж явсан гэдэгт би эргэлзэхгүй. Харин өөрийн сэтгэл доторх буг чөтгөр, муу ёрын сүнсийг намнаж чадаагүй нөхөд цэвэр улс төр хийж чадна гэсэн теором өнөөг хүртэл батлагдаагүй байгаа тул тэд одоо бол түм буман үзүүр бүхий сэтгэлтэй болж эвдрээ байлгүй дээ хөөрхийс. Монгол байтугай улс гүрнүүдэд Махатма Ганди , Бенжамин Франклинууудаас бүрдсэн төр засаг байдаггүй тул цэвэрхэн хөөрхөн, сэтгэл алдармаар улс төр гэж хүн төрөлхтний түүхэнд хаа , хэзээ л байлаа даа. Хөөрхийс, бидэнтэйгээ л адилхан муу 76-аасаа мөн тэдний хамаатан садан албан хаагчдаас яаж бид өөрсдөө ч мэдэхгүй, чадахгүй үнэн шударгыг нэхэж, шаардах ч юм билээ. Логик ч байхгүй байгаам л даа, бид үнэн гэдэг зүйлээ өөрсдөө мэдэхгүй, танихгүй юм чинь , тэд нараас юун үнэн шударгыг нэхээд байна вэ гэдэг нь бас ойлгомжгүй болж байгаам. Ингээд бодохоор бид хэнээс юуг нэхээд байгаа маань бас бүрхэг болчоод, ёооё, ер нь хэнээс ч хэзээ ч үнэнч шударга байхыг шаардах хэрэггүй ч юм шиг, яагаад гэхээр шаардаад байгаа үнэн шударгыг маань өглөө гэхэд түүнийг бид танихгүй байх магадлал их, бүүр толгой эргэж эхэлж байгаам даа. Ингээд мухардалд орчих гээд байгаам. Ямар ч тохиолдолд системийн алдаа заагаад байгаам.
Тэгэхээр сайн дураараа бидний төлөө гэж гүйгээд саарал ордонд ороод суучихсан эрх чөлөөгүй улс төрчдөө хайрлахаас өөр аргагүй, буруутгах үндэсгүй, түмний төлөө зүрхний цохилт нь арай олон цохилсон нь тэднийг ийм байдалд аваачсан буруутан нь болж таарчыгаам. Тэгэхээр л амь амиа бодоорой гэдэг чинь л их сайхан үг санагддгым. Гэхдээ бусдын төлөө цохилох зүрхтэй нөхөд байдаггүй бүгд над шиг амиа боддог байсан бол бүүр аймаар шүү, хэн ч тийшээ явахгүй бол яана аа, ингээд бодоод байвал тэр цагт яах талаар онол гаргаж -изм залгаж Нанаизм юм уу ямар нэг нэр томьёо бодож олох хэрэг гарч Маркс Энгельс ах нарын араас савах нь дээ, хахаха. Ямар ч тохиолдолд системийн алдаа заагаад байгаам даа.
Өөрсдөө ч тийм байж чадахгүй үнэн шударгыг бусдаас нэхээд л, тэр дундаа хамгийн их амбийцтай , хамгийн их хувийн сонирхолтой бүлгээс тийм байхыг шаардаад байдаг нөхөд бас эрүүл ухаантай юу? Өөрөө оронд нь очих үедээ баастай Бурхан байхийм уу? гээ л бодоо л байвуул дуусашгүй нь гэсэн... Явж явж олон түмний төлөө гэх сэтгэлийн цаана хувийн сонирхол амбийц байгаа гэдгээ өөрөө өөрийнхөө өмнө хүлээн зөвшөөрчих, (тийм биш бол тэнд биш харин Будда, Есүс нарын хажуудах суудал чинь хүлээж байгаа) тэгснийхээ дараа тийшээ гүй, хүссэн суудалдаа хүрэхийг хичээ, нэг юманд тэмүүлж байх бас сайхан ш д, харин одоо тэнд байгаа 76 хүн хувь хүнийхээ хувьд яавч өөрөөс чинь доор биш,нийгмийнхээ шилдэг хэсэг нь байсан учраас тэнд байгаа гэдгийг, өөрөө тэнд очсон хойноо бас л тэдэн шиг л болж болно гэдгээ саначих, тиймээс буруутгаж нэр төрд нь халдалгүй, их том худал амлалгүй, тэгээд тийшээ гүйгээд үзэхгүй юу даа, юмыг яаж мэдэхэв, жинхэнээсээ нэг ч гэсэн Монгол Махатма Ганди гараад ирэх ч юм бил үү, түмний төлөө зүтгэдэг тиймээс ч дотоод эрх чөлөөтэй шинэ үеийн шилдэг удирдагч, хүн төрөлхтний түүхэнд хуруу дармаар цөөхөн тийм эрхэмүүдийн нэг нь та ч гүйж яваам бил үү, дахиал хэлэхэд юмыг яаж мэдэхэв гээл амжилтын ирээдүйтэй залууст хандаж, хэхэхэ...

<< Ємнєх хуудас :: Дараагийн хуудас >>

free nextel ringtonemonophonic-ringtonemotorola polyphonic ringtonefree verizon audio ringtonecall on me ringtonecellular download one ringtonehindi movie ringtones freeringtone ukbarrington park dermatologyfree keypress ringtones for motorola v60i



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax