Хуучин Шинэкоов буюу Nana-гийн болооог

Эхлэл хуудас - Миний тухай - Бичлэгийн архив - Найзууд - Зургийн цомог

Багаар ажиллах тухай Хөлгөний бичсэнийг уншаад

Бичсэн: 2006-11-20 -ний єдрий 17:31 - Сэтгэгдэл бичих

Нэлээд туршлагатай сайн блоггер өөрийн блогтоо багаар ажиллах тухай бичжээ. Үнэхээр ч сайн дүрсэлсэн байна. МВА-д сурч байхдаа багаар ажиллах кейсүүд аваад л багаар ажиллаж байгаам. Тэгээд л үнэнч царайлаад л хамтарч сууж хийх гээл цөхрөнгөө баржыгаам да.Аргаа бараад гэр гэртээ тус тусдаа хийж ирий, ирээд санаа оноогоо нийлүүлж эмхэлж цэгцлий болоол харьцгаажагаам. Хугацаа болоход хийсэн нь цөөхөн, хийгээгүй нь олонх. Хийж ирээгүйчүүдийн хошуу урт, дуу өндөр, хуруу инчдээстэй.
Хийсэн ганц хоёрыгоо ертөнцийн төгсгөл ирчих вүү гэж бодож самууртал нь будаа болгож байгаам. Хөлгөний бичсэнчлэн жинхэнэ "нугас тас". " Оюунтан"-гуудын багаар ажиллах дүр зураг нэг иймэрхүү.
За гэтэл аз болж би менежерийн ажлыг Монголын хамгийн дэвшилтэт компаниас эхэлж багаар ажиллах талаар бичкеен төсөөлөлтэй болсым байгаам.Ажил дээр бол арай өөр. Гэхдээ бас төстэй талууд бий. Анх компанид ороход бүгд нэг нэгнийхээ амыг хараад л шийдвэр гарахгүй, ажил удаашрааштай санагдана. Над мэтийн түргэн гарын Баадаа бол 80 багтарч 80 сэргэж явсаар дасан зохицоно доо. Блоггер Хөлгөний бичсэнчлэн иймэрхүү үзэгдэл компанид ч гэсэн бас харагдаж л байдгийм. Гэхдээ гүйцэтгэх чадвар сул, хариуцлага үүрэхээс айдаг нөхдүүдээс ийм үзэгдлүүдийг хүлээж болно, тэдний хувьд багаар ажиллах гэдэг бол амиа хоохойлох сайхан ичээ, хоргодох үүр болж өгдгийм. Түрүүлж дуугарахгүй, бие дааж ажил үүрэг хүлээхгүй, шийдвэр гаргахгүй, хамгийн сайхан нь хариуцлага үүрэхгүй. Ерөнхийдөө хариуцлагаа хүлээх ухамсартай хэсэг бусаг нөхөд л энэ хорвоод зам гаргаж, шагналаа ч хүртэж байдаг нь байгалийн хууль юм дөө.Баярлах болоогүй ээ, нуугдаж үлддэг нөхдөд шагнал бас байлгүй яахав, жам ёсоороо хамгийн том эрсдлийг хүлээнэ дээ.Багаар ажиллах зарчим, зах зээлийн хууль 2 гар гараа барилцаж хүзүү сээр юугаан холбож аваад л өөрийнхөө сул талыг өөрөө цэвэрлчдгийн байналээ, нуугдаж үлдэх дуртай нөхдийг цаг хугацаатай бас нийлжийгаад шахаад хаячийшд.
Эцэст нь хэлэхэд багаар ажиллах гэдэг үнэхээр салж чадахааргүй сайхан зүйлийн нэг мөн юм билээ. Монголд ч бас дажгүй компаниуд, алсын хараатай бизнесменүүд үнэхээр бий болчихсон байгаа шүү, улам л урагшилж байгаа. Худлаа гэвэл компаний үнэт зүйлд нь хувь хүн, түүний эрх чөлөө орцон л явжыгаа,ямар ч гэсэн санаа нь сайхан юм. Аливаа зүй тогтол, мөн чанар адилхан байдгийм билээ. Хачин шүү, бизнесмен хүн олж байгаа ашиг, өдөр тутмын үйл ажиллагаандаа төвлөрөхөөсөө илүү бизнесээ явуулж байгаа процессоо сонирхон ажиглаад ирэхээрээ л илүү хурдан том болж эхэлж байгаам.

Зиа, үхэр холджийно, линк хийх мэдлэг хүрээгүй коопий хийсээн.

Хөлгөний бичлэг

Ингэхэд хvн бvр л япончууд баг-аар ажиллахдаа сvрхий, японы менежмэнтийн "Кайзен" гээч философи нь сvпер гээд дуу алдаад байдаг. Компанид ороод ажиллавал бага зэрэг "өөр" байх. Гэхдээ энэ удаад би япончуудтай баг болж ажилласан, тэдний хэрхэн гар нийлдэг, бас нийлдэггvй талаар бичюу хэмээн бодлоо. Товчхоноор, амьдрал дээр Кайзeнг хэрхэн хэрэгждийг өөрийн праакчиг-таа тулгуурлан тайлбарлах гэж оролдоё.Өнөөдрийг хvртэл би 5-10 оюутны бvрэлдэхvvнтэй багт 3 удаа хамтарч ажиллангаа Кайзэн-д "суралцаж" vзэв ээ. Эндээс дараах дvгнэлтийг хийсэн болно.
1. Эхний уулзалт, ерөнхийдөө цугларалт маягийн процесс. Энэ удаад хамтдаа хийх ажлын талаар маш дэлгэрэнгvй ярилцана. Дараа дараагийн удаад хэдийд хаана цугларч ажлаа тайлагнаж байх аа сайтар төлөвлөнө.
2. Дараа дараагийн уулзалт, хийх ажлуудаа ерөнхийд нь хувиарлах гэж vзэх боловч, яг vнэндээ хэн нь ч бие даагаад тухайн хэсэг ажлыг vvрье гэж дуугарахгvй. Тийм болхоор нийтдээ хийхээс өөр замгvй, гайгvй өөртөө итгэлтэй хэсэг нь vvрдэг боловч хийгээд ирсэний дараа нөгөө хэдээсээ шvvмж сонсон, дараагийн удаад "нугасаа таслуулсан" юм шиг л чимээгvй болчих тохиолдол байх.
3. Цаг барилтын талаар
Баг-аар ажиллаж байгаа хvмvvст цаг барих нь хамгийн чухал асуудал. Ялангуя япончууд шиг хvмvvс хэн нэгэн нь ирээгvй бол ажлаа ярилцаж чадахгvй. Яaгаад тэгдгийг би ойлгоогvй vлдсэн, ууг нь цаг ашиглаад ярилцан араас ирсэн нэгэндээ хурдхан тайлбарлаад явчихвал ашигтай л баймаар . Гэтэл тэд иртэл нь ажлаа эхлэхгvйгээр хvлээнэ, энэ нь магадгvй ирж яваа нөхрийг шийтгэж байгаа vйлдэл байх.
4. Yvрэг хариуцлагын талаар
Багийн хэн ч ёстой vхэж байсан ч хариуцлагатай ажлыг дангаараа vvрэхгvй, Ойлгомжтой!Ажлуудаа мааш нарийнаар хувиарлана, сөрөг тал нь цаг, бас хөрөнгө мөнгө урссаар л байдаг. За ингээд багийн нөхдvvд ажлаа хийгээд дараа дараагийн цугларалт дээр хийсэн ажлуудаа тайлбарлана, маш энгийн жижиг хэсгvvдийг ч алгасахгvй танилцуулаад ирхээр багагvй залхуутай санагдана. Өнөөдөр миний vvрэг роль байхгvй байсан ч, цугларалт дээр очих л учиртай.
Эцсийн vр дvрд "Би" биш "Бид" хийсэн ажил маань дуусна аа. Энд мэдээж 100% vр дvнтэй байх ч албагvйг анхарна биз.
Тайлбар: Кайзeн - томоохон зорилго тaвиад тvvн рvvгээ тогтмол, бага багаар "ойртох"-ыг хэлнэ. Ингэхдээ тэд баг-аар ажиллахыг чухалчилна


Бичсэн Зочин 2011-11-18 15:15 - Холбоос

ярзайтал инээх

Бичсэн Зочин 2011-04-19 08:29 - Холбоос

ystoi dogi yum bn инээх

<< Ємнєх хуудас :: Дараагийн хуудас >>

free nextel ringtonemonophonic-ringtonemotorola polyphonic ringtonefree verizon audio ringtonecall on me ringtonecellular download one ringtonehindi movie ringtones freeringtone ukbarrington park dermatologyfree keypress ringtones for motorola v60i



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax